Грекийн Салоники хотод 11-р сарын 5-9-нд болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын шигшээ багийн тамирчид 15 алтан медаль хүртсэн тухай Бүх оросын самбо бөхийн холбооны албан ёсны вэб хуудаст уламжилжээ. Сонгодог самбо бөхийн тэмцээнд эрэгтэй тэмирчид янз бүрийн жинд 6 алт, эмэгтэйчүүд 4 алтан медаль хүртжээ. Оросын тамирчид байлдааны самбын тэмцээнд 5 алтан медаль хүртсэн байна. Оросын шигшээ багийн тамирчид багийн дүнгээр тэргүүлж байна. Шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалиас гадна 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.