Орос улсын дэд сайд Сергей Собянин болон Энэтхэгийн засгийн газрын төлөөлөгчид орос-энэтхэгийн хамтын ажиллагааны тэргүүн зэргийн зорилтыг даваа гаригт Нью-Делид хэлэлцлээ. Одоогийн төслийг хэрэгжүүлэх, хэтдээ атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, сансар судлал, дээд зэргийн технологи, теле харилцаа холбоо, эмийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх тухайд гол анхаарал хандууллаа. Хоёр орны бараа эргэлтийг цаашид нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэв. Москва хотод 12-р сард болох орос-энэтхэгийн ээлжит дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг бэлтгэж байгаа энэ үед талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд тухайлбал Энэтхэгт бас нэг атомын цахилгаан станцыг хамтран барих, оросын төслөөр барьсан, энэтхэгт томоохонд ордог “Куданкулам” атомын цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ.