Нэрд гарсан зэвсэг зохион бүтээгч Михаил Калашников өнөөдөр 90 насныхаа ойг тэмдэглэж байна. Михаил Калашников 50 гаруй жил оршин суугаа Ижевск хотод ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Калашниковын зохион бүтээсэн зэвсгийн систем өнөө хир дэлхийд хамгийн шилдэг нь байна. Тэрээр АК автомат бууны ирээдүйд сэтгэл тайван байгаагаа уламжлав. М.Калашников 1919 оны 11-р сарын 10-нд Алтайн гацааны Курья тосгонд төрсөн юм. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр Брянскийн фронтод дайтаж явжээ. Тэр үед германы зэвсгээс дутахгүй буу бүтээх тухай бодсон байна. Түүний нэрд гарсан АК-47 автоматыг 1949 онд Ижевск хотод үйлдвэрлэсэн юм. Дэлхий дахинаа зохион бүтээгчийн овгоор “Калашников” хэмээн нэрлэдэг АК автомат бууг түгсэн байдлаар нь дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд оруулсан юм. АК автоматыг 55 оронд 100 сая орчим хүн ашиглаж байна. “Калаш” нь хөшөө босгож, үр хүүхэд хэмээн нэрлэж, улсын сүлдэнд дүрсэлдэг нэр тэмдэг болжээ.