Орос улс, өрнөд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах ёстой. Грекийн Хүрээлэн буй орчин, эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн дэд сайд Яннис Маниатис даваа гаригт энэ тухай мэдэгдэв. Зүүн өмнөд Европын эрчим хүчний хүрээлэнгийн Афин хотод зохион байгуулсан бага хурлын үеэр тэрээр засгийн газрын эрчим хүчний стратегийн зорилтыг танилцуулсан юм. Сайд эрчим хүчний салбарт Орос улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодлогыг баталлаа. “Өмнөд Урсгал” хийн хоолой барих тухай гэрээгээр Грект тасралтгүй байгалийн хий нийлүүлж, 2013 онд дотоодын 7,5 тэрбум шоо метр “хөх түлшний” хэрэгцээний 3 тэрбум орчмыг Оросоос хангана гэж Маниатис тэмдэглэв.