Орос дах гадаадын хөрөнгө оруулалтын талаархи Зөвлөлдөх зөвлөлийн хурлыг ерөнхий сайд Владимир Путин даргалаж Москвад өнөөдөр хийлгэнэ. Дэд бүтэцийн хөгжил, улс орны өмнө тулгараад байгаа эдийн засгийг хөрөнгө оруулалтаар шинэчлэх болон түүний технологийн түвшинг дээшлүүлэх бодлого, Зөвлөлийн үйл ажиллагааг үр ашигтай болгох ирээдүй, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах зэрэг асуудлуудыг авч хэлэлцэнэ. Энэ хуралд мэргэжлийн яам, газруудын удирдагчид, гадаадын тэргүүлэх 33-н компанийн тэргүүнүүд оролцож байна. АНУ-ыг Каргилл, Кока-Кола, Эксон Мобил компанууд, Германыг БАСФ, Сименс, Японыг Мицубиси Корпорайшн, Францийг Рено, Их Британийг БАТ зэрэг компанууд төлөөлж байна. Тус Зөвлөлд Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Дойче банк ордог юм. Дэлхийн туршлагыг ашиглан Оросд хөрөнгө орулалтын ерөнхий уур амьсгалыг бий болгох, бүрдүүлэхийн тулд 1994 онд тус Зөвлөлийг байгуулсан билээ.