Оросын алдарт эмэгтэй хөгжмийн зохиолч Александра Пахмутова 80-н насны ойгоо тэмдэглэж байна. Хар бага наснаасаа хөгжимд хайртай байсан тэрээр 3-н настай байхдаа анхны аялгуугаа бичжээ. Түүний энэ агуу авьяас билиг бараг 400 гаруй дууг эстрадын урлагт бэлгэлсэн бөгөөд үүний дотор «Беловежийн шугуй», «Бид ямар залуухан байж вэ?» зэрэг алдартай дуунууд байна. 1980 оны москвагийн олимпиадыг хаахад эгшиглэсэн Пахмутовагийн дуу, олимпын Мишкаг үдэж байсан сая, сая хүнийг уйлуулсан билээ. «Надежда» дууг сансарын нисэгчид нислэгийнхээ өмнө заавал сонсдог байна. Пахмутова бух төрлөөр бичдэг. Түүний бүтээлүүд симфон оркесторт ч хүүхдийн найрал дуунд ч олон олон кинонд ч эгшиглэсээр байна.