Украйн улс 10-р сарын шатдаг хийн төлбөрөө бүрэн хийсэн гэж Оросын «Газпром» компан мэдэгдлээ.»Газпром»-д 2.3 тэрбум шоо метр нүүрс устөрөгчийн төлбөрт 500-н сая доллар шилжүүлсэн гэж урьд нь украйны ерөнхий сайд Юлия Тимошенко мэдээлсэн билээ. Гэрээний дагуу талууд нийлүүлсэн шатдаг хийн төлбөр тооцоог сарын 7-ноос хойшгүй хийх ёстой. 11-р сарын 7-н бямба гариг байсан учраас төлбөр хийх хугацаа автоматаар дараагийн ажлын өдөр 11-р сарын 9-нд шилжсэн юм.