Орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцийн олон улсын холбоо Орос улсад байгуулагдлаа. Холбооны яамны сайд Игорь Щеголев, ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахдаа Бүх дэлхийн орос хэвлэлийн холбооны загвараар байгуулагдаж байгаа энэ шинэ нэгдэл орос хэлээр нэвтрүүлэг явуулж олон арван улсыг хамарч чадна гэж мэдэгдлээ. Тэгэхдээ уламжлалт долгионы цацалт болон орчин үеийн технологуудыг тэр тусмаа интернетээр цацах болно гэж Щеголев мэдэгдлээ. Энэ сарын эхээр ОДХ радио компанаас зохион байгуулсан орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын анхдугаар олон улсын наадмын үеээр энэ холбоог байгуулах шийдвэр гаргасан юм.