А ааш1 эн1 томууний вирусын эсрэг вакцинжуулалт өнөөдөр Оросын Москва, Тюмень, Брянск, Воронеж мужууд болон Алтайн хязгаарт эхэллээ. Эхний ээлжинд тээвэр, холбоо, орон сууцны контор, эмнэлэг зэрэг олон хүнтэй харьцдаг газруудын ажилчидад вакцин хийнэ. 11-р сарын сүүлч, 12-р сарын эхээр хүүхдүүдэд вакцин хийж эхлэнэ. Орос улсад шинэ томууны эсрэг 4- вакцин боловсруулсан бөгөөд туршилтын үеэр үр дүнтэй, аюулгүй гэдгээ харуулсан байна. Сүүлийн үеийн мэдээгээр Оросд А ааш1 эн1 томуугаар 3000 гаруй хүн өвчилснөөс 19 хүн нас бараад байна.