Берлиний ханыг нураасны 20-н жилийн ойг Германд баяр ёслолын байдалтай тэмдэглэж байна.1961 онд байгуулсан энэ хана «хуйтэн дайн» болон хуваагдсан Европын билиг тэмдэг болж байсан билээ. 1989 оны 11-р сарын 9-нд энэ ханыг нураасан бөгөөд энэ үйл явдал БНАГУ, ХБНГУ нэгдэх үйл явцийн эхлэл германуудын хувьд болон дэлхий дахинд шинэ зууны эхлэлийг тавьсан юм. Германы канцлер Ангела Меркелийн урилгаар Берлинд өндөр хэмжээний зочид Францийн ерөнхийлөгч Николя Саркози, Английн ерөнхий сайд Гордон Браун, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон ЕХ-ны удирдагчид ирээд байна. Орос улсыг ерөнхийлөгч Дмитрий Медведев төлөөлж байна. Баяр ёслолын ажиллагаа өнөөдөр үдээс хойш анхны шлагбаум өргөж хүмүүсийг гаргаж эхэлсэн хянан шалгах постын дэргэд болно. Баярын оргил үе нь хөөсөнцөр блокоор хийсэн шинэ ханыг нураах явдал болно. 2.5-н метрийн өндөртэй хана тус бүр дээр олон орны зураачдын зурсан энх тайван, эрх чөлөөний сэдэвтэй зургууд байна.