Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын мэдэгдэлтэй холбогдуулж Колумб улс НҮБ-ийн АЗ, Америкийн улсуудын байгууллагад хандахаас өөр аргагүй боллоо. Колумб, АНУ-ын хооронд цэргийн хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулж Чавес ням гаригт венесуэлын телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ард иргэдээ дайнд бэлэн байхыг уриалсан байна. Манай орон дэлхийн ХН болон Венесуэл улсын эсрэг ямар нэгэн түрэмгийлэл үйлдэх гээгүй гэж өөрийн зүгээс Колумбын ерөнхийлөгч Альваро Урибе мэдэгдлээ. Харилцан ойлголт, хүндлэлийн үндсэн дээр Каракастай нээлттэй явиа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тэр мэдэгдлээ. Колумб, АНУ 2 батлан хамгаалах, аюулгүй байдлын хурээнд хамтран ажиллах хоёр талын гэрээ байгуулах талаар мэдэгдсэн 8-р сараас эхлэн хоёр орны харилцаа муудсан билээ. 10-р сарын 30-нд гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээний дагуу Вашингтон олон улсын терроризм, мансууруулах бодисны наймааны эсрэг тэмцэлд зориулж колумбын 7-н цэргийн баазыг ашиглах боломжтой болсон байна.