Берлиний ханыг нурааснаас хойш өнөөдөр 20-н жил болж байна. Энэ баярт зориулж Германд гадаадын өндөр хэмжээний зочдыг урьсан бөгөөд тэдний нэг нь Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев юм.
Берлины ханыг өнгөрсөн зууны 60-аад онд барьсан бөгөөд Европыг хувааж, ер нь бүх дэлхийг дайсагнасан, өрсөлдсөн, тэмцэлдсэн 2 лагерьт хуваасаны билиг тэмдэг болж байсан. Мэдээж ханыг нураасан нь германы ард түмнийг нэгтгэж, олон улсын харилцаанд бодит өөрчлөлт оруулсан. Айлчлалынхаа өмнө Оросын ерөнхийлегч Дмитрий Медведев «Шпигель» сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Герман улс нэгдсний дараа харамсалтай нь Орос улс түүн рүү чиглүүлсэн НАТО-гийн пуужин, Европод үл нэгтгэх байдлыг л олж авлаа. «Берлины ханыг нураасны үр дүнд Европд Орос улс арай өөр байр суурьтай байна гэж тооцож байсан. Варшавын гэрээг устгасан явдал нийт европын орон зайд Орос улсыг нэгтгэх үйл явцийг өөр түвшингээр авч үзнэ гэж бид найдаж байсан» гэж Дмитрий Медведев тэмдэглэлээ. Германыг нэгтгэх үйл явцад өөрийн асар том хувь нэмрээ оруулсан ЗХУ-ын анхны ерөнхийлөгч Михайл Горбачев энэ саналыг дэмжиж байна. Германы «Бильд» сонины асуултанд хариулахдаа: Гельмут Коль, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Джеймс Бейкер болон бусад хумуус Германыг нэгтгэсний дараа НАТО дорнод руу нэг ч сантиметр өргөжихгүй гэж амлаж байцгаасан. Эцсийн эцэст америкууд амлалтаа биелүүлээгүй, немцууд хэнэггүй байдлаар хандсан. Харин ч оросуудыг сайхан дөнгөлөө дөө гээд алгаа үрээд сууж байсан байх гэж тэр тэмдэглэлээ. 20-н жилийн өмнө болсон энэ үйл явдлыг оросын шинжээчид нэгэн утгаар авч үзэж байна.»Русский журнал» сэтгүүлийн ерөнхий редактор Борис Межуевийн саналыг сонсоё:
Европын хувьд энэ нь эхний ээлжинд нэгдэл байсан. Одоо «хуучин» Европ гэж нэрлэж байгаа хэсэг мөн «шинэ» гэж нэрлэгдэж байгаа хэсгүүдийн хооронд мэдээж тийм амар биш маш их асуудалтай тулгарсан. Энэ нэгдлийн баяр хөөр, шашин, соёл, улс төрийн ялгаанаас болж маш хурдан хэцүү асуудал болж хувирсан гэлээ.
«Хүйтэн дайны билиг тэмдэг»-ийн хөшөө дурсгалыг амархан нураалаа, гэхдээ орчин үеийн немецууд «остальгия»-гаар өвчилж байна. Энэ нь тусгайлан гаргасан нэр томъёо: Ost «дорнод» гэсэн үг, «ностальгия»: алдагдсан эх орон БНАГУ-аа санан дурсах зүүн германчуудын гуниг гутрал. «Берлинер цайтунг» сониноос сүүлийн үед явуулсан санал асуулгын дүнгээр, «зүүнчүүдийн» 49% нь БНАГУ-д «муу биш» амьдарч байсан гэж үзсэн бол 8% нь социализм «хамаагүй илүү» байсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Зүүн германчууд хүүхдүүддээ, зевлелтийн үеийн тарган цатгалан амьдралын тухай домог ярьсаар байна. БНАГУ-ыг үзэж хараагүй нэгэн үеийнхний хувьд энэ орон «хүслэн болсон орон» болж үлдлээ. Германы зүүн хэсэгт баруун германчуудад дургүй, тэд ч бас тэгэж ханддаг байна. Ер нь 20- жилийн өмнө Берлины хана нурсан гэхдээ тэр алга болоогүй улс терчид болон жирийн хүмүүсийн оюун ухаанд шилжин байрласан.