Орос, Америкийн СДЗ-ийн асуудлаарх ээлжит 8-р зөвлөлгөөн өнөөдөр Женевт эхлэж байна. СДЗ-ийн өмнөх гэрээг орлох баримт бичгийг талууд үргэлжлүүлэн хэлэлцэх болно. Урьдах гэрээний хугацаа 12-р сарын 5-нд дуусна. Түрүүчийн гэрээний хурээнд Орос, АНУ-ын цөмийн зэвсэг 1/3-ээр хорогдсон билээ. Ээлжит зөвлөлгөөний өмнө Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко энэ удаагийн зөвлөлгөөн сүүлчийнх болж 12-р сарын 5-ны өмнө шинэ гэрээний талаар зөвшилцөнө гэж найдаж байна гэж хэллээ.