Мстислав Ростроповичийн нэрэмжит морин хийлчдийн олон улсын уралдааны шагналтнуудыг Парист зарлалаа. Польшийн нэрт хөгжмийн зохиолч Кшиштоф Пендерецкийн тэргүүлсэн шүүгчдийн шийдвэрээр дэлхийд нэр хүндтэй энэ уралдааны гран-при шагналыг Японы 23-н настай хөгжимчин Даи Мийата хүртжээ. Францийн яруу сайхан урлагын академ 2-р байрны шагналыг Шведийн Якобу Коранид гардуулсан байна. 3-р байранд Германын Норберт Ангер оржээ. Шагнал гардуулах ёслол концертын «Плейель» зааланд өнөөдөр болсон байна. Шагнал гардуулсны дараа уралдааны шагналтнууд, «Оркестром де Пари» хамтлагтай хамтарсан тоглолт хийнэ. Уралдааны зөвхөн 2 шатанд 20-н орны 64-н морин хийлчид оролцсон билээ. Бүх дэлхийд алдартай энэ уралдаан энэ жил 9 дэх удаагаа явагдаж байгаа бөгөөд 2007 оны 4-н сард бурхан болсон Мстислав Ростроповичгүйгээр болж байна. Мөн Берлины ханыг нураасны 20-н жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд түүнийг нураах үед дэргэд нь Мстислав Ростропович тоглолтоо хийж байсан билээ.