Дизайнерууд, загвар өмсөгчид болон авъяастнуудын олон улсын 7-р форум Москвад нээгдэж байна. Шүүгчдийн хүндэт гишүүнээр, Москвад хувцасны шинэ загваруудаа авчирсан францийн алдарт загвар зохион бүтээгч Пьер Карден болсон байна. Карден Москвад ирснийхээ дараа шууд Оросын уран сайханы академид семинар зохион байгуулжээ. 87 настай загварын ертенцийн маэстрогийн хэлснээр Оросд хүүхдийн хувцасны фабрик нээх хэлэлцээр байгуулах бодолтой байгаа юм байна. Тэрээр Москва, Санкт-Петербургт өөрийн гуа зүйн хүмүүжлийн сургууль нээх талаар тохиролцох бодолтой байгаа юм байна. Өнгөрсөн зун түүний санаачилгаар Францд анхны хүүхдийн «Залуу авьястнууд» наадам болсон бөгөөд түүнд Орос улсын хүүхдүүд амжилттай оролцсон юм. Одоо Карден залуу авьястнуудыг эрэх ажлаа үргэлжлүүлэх ёстой. Пьер Карден өндөр хэмжээний модны түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүн юм. Венец хотын цагаачийн хүү тэрээр 1947 оноос Кристиан Диорын дэргэд ажиллаж байгаад 1950 оноос өөрийн компанийг үүсгэн байгуулсан билээ. Өнөөдөр түүний «Эзэнт гүрэнд» дэлхий дахинаа модны хувцас үйлдвэрлэдэг 840-н үйлдвэр ажиллаж байна.