Холимог зодооны урлагын дэлхийн үнэмлэхүй аврага оросын иргэн Федор Емельяненко бямба гаригт Чикаго хотод одоог хүртэл ялагдаж үзээгүй байсан америкийн Бретт Роджерсийг яллаа. Хүч чадалтай хоёр өрсөлдөгчийн тулаанд оросын иргэн давуу талтай байж техникийн нокаутаар ялсан байна.Емальяненко 32 тулалдаанаас 31-н ялалттай байна. Роджерс үүнээс өмнө болсон 10-н тулаанаас бүгдэд нь ялсан байсан.