Орос оронд даваа гаригаас эхлэн А ааш1 эн1 томууний вирусын эсрэг вакцинжуулалт эхлэнэ. Эхний шатанд Москва муж, Алтайн хязгаар, Тюмень, Брянск, Воронеж мужуудад вакцинжуулалт хийнэ гэж Эрүүл мэнд,нийгмийн хөгжлийн яам мэдэгдлээ. Улс оронд 4- вакцинд эмнэлэгийн туршилт хийсэн байна. 43- сая тун вакцин худалдаж авахад засгийн газар 4-н тэрбум рубль гаргаад байна. Саяхан Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова, Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахдаа томууны вирус таамаглаж байснаас илүү хурдтай тархаж байна гэж тэмдэглэлээ.Өнөөдрийн байдлаар Орос оронд 3122 хүн гахайн томуугаар өвдсөнөөс 14 хүн нас бараад байна.