Хабаровын хязгаарын тэнгисийн эргийн ойролцоо сургуулийн нислэг хийж яваад осолд орсон Ту-142 цэргийн онгоцийг хайх ажил Оросын Алс Дорнодод явагдаж байна. Онгоцонд 11-н хүн байсан бөгөөд тэдний цогцсыг олоогүй учраас тэднийг сураггүй алга болсон гэж одоо үзэж байна. Эрэл хайгуулын ажилд Номхон далайн флотын хөлөг онгоцууд, иргэний хөлөгүүд, ОБЯ-ны онгоцууд оролцож байна. Гүний усны «Обзор», «Тайгер» аппарат болон 600-н метрийн гүнд ажиллах чадвартай шинэ «Кальмар» цогцолбортой аврах хөлөг онгоцоо БХЯ тийшээ явуулсан байна. Эх газар, Сахалин арлыг зааглаж байгаа Татарын хоолойн дээгүүр нисэж яваад баасан гаригт радарын дэлгэцнээс алга болсон байна. Осол техникийн бүрэн бус байдал, хүний үйл ажиллагаанаас болсон гэх мэт хувилбаруудыг авч үзэж байна.