Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев 11-р сарын 12-нд жил тутмын илгээлтээ Улсын хуралд тавина. Саяхан хэвлэгдсэн, оросын хөгжлийн зуун зууны асуудлуудыг задлан шинжилсэн «Орос орон минь урагшаа!» өгүүлэл маань энэ удаагийн илгээлтийн үндэс суурь нь болсон гэж ерөнхийлөгч хэллээ.Борис Ельцин, Владимир Путин нарын тавьж байсан илгээлтүүдээс бэлтгэсэн арга барилаараа эрс ялгаатай Медведевийн 2 дах илгээлт юм. Дунд хугацааны болон ойрын үеийн оросын төр засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг багтаасан энэ баримт бичгийг хэлэлцэхэд олон нийтийн анхаарлыг хандуулаж чадсан Оросын анхны төрийн тэргүүн юм. «Орос орон минь урагшаа!»өгүүлэлдээ Медведев амин чухал асуудлуудын талаар өөрсдийн санал бодлоо бичхийг өөрийн иргэдээ уриалсан билээ. Оросууд ч энэ асуудлаар ерөнхийлөгчтэйгээ чөлөөтэй ярилцаж эхэлсэн. Кремлийн албан ёсны сайтад иргэд байгууллагаас 16000-н санал ирүүлсэн байна. Оросын ерөнхийлөгч Медведев, засгийн газрын 1-р дэд ерөнхий сайд Игорь Шувалов, ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович нарын хувиараа аж ахуй эрхлэгчид болон тэдний төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр гаргасан саналыг илгээлтийг бэлтгэхэд тусгасан байна. Ирээдүйн илгээлтийн конспект гэж Медведевийн нэрлэсэн«Орос орон минь урагшаа!» өгүүлэлд хамгийн гол асуудлуудыг тусгасан юм. Хууль сахиулах байгууллагын системийг шинэчлэх тал дээр онцгой анхаарал хандуулсан бөгөөд дэлхийд ОХУ-ын биеэ авч явах загварыг санал болгосон. ОХУ-ын ЗХ-ийг шинэчлэх тухай ерөнхийлөгч ярихдаа түүний хамгийн гол зорилтыг ингэж тодорхойлсон юм.
Манай иргэд дэлхийн аль ч өнцөгт байлаа гэсэн Орос улсын хамгаалалтыг заавал мэдэрч байх ёстой гэсэн ерөнхий зарчмыг бид баримталж байх ёстой гэж тэр хэллээ.
Гэхдээ бүх юманд улсад найдна гэдэг бол нийгмийн тэжээвэр байдал гэж ерөнхийлөгч хэллээ. Улс бүх чиглэлд нийгмийн хүрээний үр ашигтай байдлыг дээшлүүлэх боловч, хэтэрхий үрлэгэн амьдарч болохгүй гэж ерөнхийлөгч тэмдэглэлээ. Нийгмийн чиглэлтэй улс гэдэг зөвлөлтийн үеийн нийгмийн тэтгэвэр, тэнгэрээс унаж ирэх тусгай хувиарлалт бишээ гэж тэр бичиж байна. Улс болон хэн нэгэн бүх асуудлыг тэдний өмнөөс шийдээд өгнө гэсэн итгэл нийгмийн дунд тархасан байдал шинэ зүйл сэтгэн бодох, асуудлыг шийдэхгүй байх зэрэг сул дорой байдалд оруулдаг гэж Медведев үзэж байна. Зуун зууны эдийн засгийн хоцрогдол, түүхий эдээс хамаарч амьдрах, эсвэл түүнийг бэлэн бүтээгдхүүнээр солих зэрэг нь дээр үеээс эхтэй, улс орныг ядууруулж байгаа авилгатай адил улс орны хөгжилд саад болж байна гэж төрийн тэргүүн хэллээ. Энэ хуучны муу муухай зүйл нь шинэ хэлбэртэй болж байгаа тул шинэ арга хэрэгсэлээр тэмцэх хэрэгтэй, жишээлбэл рейдерство (бусдын компанийг залилаж авах) гэж Медведев хэлээд:Манайд хэн нэгэнийг рейдерствогоор шоронд суулгасныг би л лав санахгүй байна. Ийм гэмт хэргийн төлөө иргэний эрхийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм бол ямарч үр дүнд хүрэхгүй. Хүний компанийг санаатайгаар булаан авсан энэ гэмт хэрэг үйлдснийг хууль сахиудах байгууллага батлах ёстой. Энэ л харин үр ашигаа егне.
Ямар нэгэн шинэ зүйл өөрөө өөртөө бодит байдалтай байж болох юм. «Дадал болсон муу зуршлаас» түүнийг цаг тухайд нь цэвэрлэх хэрэгтэй. Худалдааны шинэ сүлжээний хөгжилд ч бас л хуучны хээл хахууль авах үзэгдэл газар авсаар байна:
Худалдааны сүлжээ гэдэг бол бидний тэмцэл явуулах ёстой дайсан биш ээ! Харин ч ямар нэгэн бүс нутагт худалдааны сүлжээ бий болно гэдэг тэдний дэлгүүрүүд бий болно, энэ чинь энэ бүс нутаг хегжиж эхлэж байна гэсэн үг. Энэ сүлжээнүүдийн ойролцоо хүмүүс цугларч, машин олноороо зогсож байна гэдэг тэнд өөр нэг амьдрал үүсэж бий болсон нь харагдаж байна. Сүлжээнүүд бий болж байгаа нь сайн хэрэг боловч асуудлын гол нь энэ биш. Сүлжээнийхэн, бүтээгдхүүнээ хямд үнээр өгөх гэсэн орон нутгийн үйлдвэрлэгчдийн талаар гаргаж байгаа дээрэлхүү байдал.Тэд сүлжээнд орохын тулд тэдэнд төлбөр буюу хахууль өгөх хэрэгтэй болж байна. Яг л энэ үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч анхаарууллаа!
Төрийн тэргүүний Улсын хуралд оруулах илгээлтэнд, улс орны дотоод байдал, гадаад, дотоод бодлогын үндсэн чиглэл зэрэг нь Үндсэн хуульд заасан түүний үүрэг билээ. Илгээлт тавих ажиллагаа нь баяр ёслолын байдалд болдог бөгөөд түүнд засгийн газрын гишүүд, улсын зөвлөл, шүүхийн удирдлагууд, ерөнхий прокурор, олон нийтийн байгуулагын гишүүд зэргийг урьдаг билээ.Ноднин жилийн 11-р сарын 5-нд болсон Медведевийн анхны илгээлтийн гол шуугиантай зүйл нь ерөнхийлөгч, парламентын албан ёсны хугацааг тус тусд нь 5;6-н жил болгож Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах санал байсан билээ. Тухайн үед төрийн тэргүүн батлан хамгаалалт, аюулгүй байдал, хямралын эсрэг арга хэмжээ авах, авилгатай тэмцэх зэрэг асуудлуудад гол анхаарал хандуулж байсан. Орос орныг дэлхийн санхуугийн тэргүүлэх төв болгох, Оросын улс төрийн системт шинэтгэл хийхийг Медведев санал болгож байсан.