Ойрын жил хагас, хоёр жилд хямралын хоёр дах давалгаа үүсэхгүй гэж дэд ерөнхий сайд, сангийн яамны тэргүүн Алексей Кудрин үзэж байна.Шотландын Сент-Эндрюсе хотод болсон «Их хорийн» сангийн яам болон төв банкны тэргүүнүүдийн уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэр мэдэгдлээ. Нилээд хэдэн оронд 3-р улиралын дүнгээр уналтаас хойшхи анхны эдийн засгийн өсөлт мэдрэгдлээ гэж Кудрин тэмдэглэлээ. 2008 оноос дундажаар 30%-иар их байсан энэ оны төсвийн алдагдлын түвшинг 2010 онд хадгалах хэрэгтэй гэж тэр хэллээ. Хямралын эсрэг ажиллагаа бага зэрэг өөрчлөгдөх боловч эдийн засгийн улсын дэмжлэг багасахгүй. Ажилгүйдэлтэй тэмцэх, банкны системийг дэмжих, бодит салбарт зориулсан зээлийн хүүг бууруулах, авто машины үйлдвэрлэлийг өргөн дэмжих зэрэг асуудлууд хадгалагдан үлдэнэ гэж Кудрин хэллээ.