Хүүхэд залуучуудад зориулсан олон улсын 26 дах кино наадам Москвад нээгдэж байна. Наадмын уралдааны хөтөлбөрт Орос, АНУ, Испан, Израйль, Польш, Герман улсуудын найруулагчдын бүтээсэн бүрэн хэмжээний 10-н кино орсон байна. Гол шагналын төлөө Оросын Станислав Лебедевийн « Анхаар! Хүүхдүүд», Вадим Соколовскийн «Мастеруудын ном», Николай Денисовын «Диканька тосгон орчимд болсон адал явдал» зэрэг 3-н кино өрсөлдөнө. Уралдаанд цөөхөн кино байгаа ч гэсэн хөгжмийн зохиолч Евгений Дога тэргүүтэй мэргэжлийн шүүгчид, москвагийн сургуулиудын сурагчдын төлөөлөгчдөөс бүрэлдсэн хүүхдийн шүүгчид гэсэн 2 бүрэлдхүүн шүүх болно. Хуухдийн кино урлагын хөгжилд амьдрлынхаа нэгээхэн хэсгийг зориулсан оросын агуу жужигчин, найруулагч Ролан Быковын төрсөний 80-н насны ойн өдөр 11-р сарын 14-нд ялагчдыг зарлана.