11-р сарын 12-нд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев жил бүрийн илгээлтээ Улсын хуралд тавина. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимаковагийн мэдэгдснээр энэ баримт бичиг дээр хэдэн сар ажилласан байна. Энэ баримт бичгийн үндэс нь Медведевийн 9-р сарын 10-нд хэвлүүлсэн «Орос орон минь урагшаа!» өгүүлэл болсон байна. Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлснээр « энэ өгүүлэл манай орны одоо болон ирээдүйд шийдэх ёстой стратегийн бодлогын талаарх миний ойлголтыг Орос орны иргэн бүрт ойлгуулахад оршиж.» байгаа юм. Улсын секторыг дахин бутэцчлэх, эх орны эдийн засгийн технологийн хөгжлийн шинэчлэл зэргийг хэрхэн шийдвэрлэх талаарх саналуудыг энэ удаагийн илгээлтэнд оруулсан юм. Жижиг хот болон аж үйлдвэрийн зарим салбар дах зорилтот хөтөлбөрийг урамшуулах талаар бас оруулсан. Дэлхийн эдийн засгийн хямрал Орос орныг түүхий эдээс хамааралтай эдийн засгийн барьцаанд байх явдлаас ангижруулна гэж Медведев найдаж байна.