0Москва хотноо өнөдөөр “Хилийн чанад дахь орос хүмүүс” олон улсын гурав дахь кино наадам эхэлж байна. Энэ жил уралдааны хөтөлбөрт орос хүмүүсийн бүтээсэн 9 орны уран сайхны, баримтат зэрэг 30 гаруй бүтээл багтжээ. Уламжлал ёсоор ёслол Таганк дахь Александр Солженицын нэрэмжит “Хилийн чанад дахь орос хүмүүсийн” ордонд болж байна. Уралдааны үеэр Сергей Дягилевийн “Оросын айлчлан тоглолтын” 100 жилийн ойд зориулсан тусгай үдэшлэг болно.