Оросын тамирчин Юко Кавагути болон Александр Смирнов нар Нагано хотод болж байгаа “Гран при” уран гулгалтын тэмцээний дөрөв дэх шатанд мөнгөн медаль хүртлээ. Тэд анх богино хөтөлбөрөөр тэргүүлж байсан ч, чөлөөт гулгалтын үеэр унасан тул Хятадын хос Цин Пан болон Зянь Тун нар түрүүлжээ. Оросын өөр хос Ксения Красильникова болон Константин Безматерных нар зургаадугаар байрт оржээ.