Мадагаскарт улс төрийн тэргүүлэх хүчин ирэх жил болох бүх нийтийн сонгуулийн өмнө засаглалыг хуваах тухай тохиролцов. Энэтхэгийн далайн арал улсын өөрийгөө тунхагласан тэргүүн Эндри Разуэлин, төрийн эрхээс зайлуулсан ерөнхийлөгч Марк Равалуманана, удирдагч асан Дидье Рацирака, Альберт Зафи нар баримт бичигт гарын үсэг зурав. НҮБ-ын зуулчлалаар баримт бичигт гарын үсэг зурсан байна. Разуэлин шилжилтийн үед ерөнхийлөгчийн алба хашина. Түүнтэй хамт улс төрийн янз бүрийн хүчнээс хоёр ерөнхийлөгч улс орныг хамтран удирдана. Энэ оны 3-р сард удаан үргэлжилсэн жагсаал цуглааны дүнд 35 настай диско клубын хөгжмийн тайлбарлагч армийн тусламжтайгаар Равалуманануг төрийн эрхээс зайлуулсныг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй билээ.