0Ливанд шиитийн “Хезболла” хөдөлгөөнтэй нэгдсэн сөрөг хүчин ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч Саад Харирийн байгуулж байгаа үндэсний нэгдлийн засгийн газрын бүрэлдэхүүнд орохоор тохиролцлоо. Өчигдөр орой өндөрлөсөн хуралдааны төгсгөлд тус хөдөлгөөн энэ тухай мэдэгдэж, 6-р сард парламентын сонгууль болсноос хойш удаан үргэлжилж байгаа маргааныг эцэслэв. Эвслийн тухай гэрээгээр 30 суудалтай засгийн газрын тал суудалд эрх баригч Харири эвсэл, 10- суудалд сөрөг хүчин, үлдсэн 5 суудалд ерөнхийлөгч Мишель Сулейманы талынхан төлөөлөгчдөө сонгоно. Сайд нарын суудлын төлөөх маргаан тохиролцоход гол саад болж байсан бөгөөд улс оронд улс төрийн шинэ хямарал дэгдэх аюул нүүрлэж байсан юм.