01941 оны 11-р сарын 7-нд болсон түүхэн цэргийн жагсаалын 68 жилийн ойг тохиолдуулан Москва хотын Улаан талбайд ёслолын жагсаал болов. Гитлер яг энэ өдөр нийслэлийг эзэлж, нийслэлийн гол талбайгаар германы цэргийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Цэрэг эрс Улаан талбайгаас фронтыг зорьж байлаа. Фронт Москвагаас хэдхэн км зайд байсан юм. Цэргийн жагсаал болсоноос хойш 68 жилийн дараа хүүхэд-залуучуудын олон нийтийн байгууллага, цэрэг-эх орны клуб, хайгуулын отрядын залуус жагсаалд оролцож байна. Жагсаалын үеэр хуягт техник тухайлбал дэлхийн 2-р дайнд зөвлөлтийн армийн байлдааны гол машин байсан Т-34 танкийг үзүүллээ.