Хятадын зүүн нутгийн сая гаруй оршин суугч тэнд хэдэн сар үргэлжилж байгаа ган гачигийн улмаас ундны усаар гачигдаж байна. Өнөөдөр энэ тухай Синьхуа агентлаг уламжлав. Цяньси мужийн Үер, ган гачигтай тэмцэх штабын мэдээгээр сүүлийн 2 сард нутгийн таван гол голын 4 нь усны түвшин түүхэнд хамгийн доод хэмжээнд хүрч, ширгэсээр байна. Цаг уурчдын таамагласнаар тэнд ойрын гурван сар үргэлжлэх энэ байдлын улмаас бүс нутагт онц байдал тогтоожээ. Фузянь мужид мөн байдал ижилхэн байна. Тэнд 10-р сард хур тундасын дундаж хэмжээ ердөө 5 мм байсан юм. Нутгийн 370 мянган хүн ундны усаар гачигдаж, хөдөө аж ахуйн 100 мянган га газар ганджээ.