Иран бага түвшинд баяжуулсан ураанаа гадаадад нэмж баяжуулахаар илгээхээс татгалзлаа. Мэдээллийн “Ай-Эс-Эн-Эй” агентлаг Ираны Гадаад бодлого, Үндэсний Аюулгүй байдлын комиссийн тэргүүн Межлиса Аладдина Боружерийн хэлснээс иш татан мэдээлэв. Иран, Фарнц, Орос, АНУ-ын оролцоотой 10-р сарын 21-нд Вена хотод болсон уулзалтын үеэр МАГАТЭ-ийн санал болгосон багц саналд Ираны ураныг гадаадад нэмж баяжуулах тухай дурдсан юм. Атомын эрчим хүчний агентлагийн санаачилгад Ираны бага түвшинд баяжуулсан ураныг Орос улсад нэмж баяжуулаад, дараа нь Францад түлш бэлтгэхээр тусгажээ. Атомыг энхийн зорилгоор ашиглах хөтөлбөрөөр халхавчлан Иран цөмийн зэвсэг бүтээж байж магадгүй хэмээн АНУ болон бусад хэд хэдэн орон сэжиглэж байна. Цөмийн хөтөлбөр энхийн зорилготой, эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн гэж Ираны удирдалга мэдэгдэж байна.