0Шотландын Сент-Эндрюс хотод “Их хорийн” орнуудын сангийн сайд нарын хоёр өдрийн хурал эхэллээ. Энэ жил гурав дахь удаа болж байгаа энэ уулзалтыг Их Британийн Сангийн сайд Алистэра Дарлинг даргалж байна. Оросын төлөөлөгчдийг Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин тэргүүлж байна. “Их хорийн” Сангийн сайд нарын уулзалтыг даргалж байгаа Их Британи энэ удаагийн уулзалтаар хоёр үндсэн зорилт тавиад байна. Нэгдүгээрт “хорийн” орнуудыг өнөөгийн хямарлаас гаргах цаашдын алхамыг уялдуулах, дэлхийн эдийн засгийн өсөлтөд тогтвортой нөхцлийг хангана. Хоёрдугаарт Дэлхийн цаг уурыг хамгаалах асуудлаарх НҮБ-ын Олон улсын Копенгагены бага хурлаар хэлэлцүүлэх ядуу буурай оронд санхүүгийн багц дэмжлэг үзүүлэх үйл явцад ахиц дэвшил гаргах бодолтой байна.