0Оросын эмч нар даваа гаригаас хүн амыг гахайн томууны эсрэг вакцинд хамруулна. Орос улсын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны тэргүүн Татьяна Голикова энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр Орос улсад гахайн томууны эсрэг дотоодын дөрвөн вакциныг албан ёсоор бүртгэжээ. Вакцины эхний хэсгийг томуугийн өвчлөл тахлыг босго давсан бүс нутагт илгээнэ. Эрүүл мэндийн яам “гахайн томуугаас” урьдчилан сэргийлж, эмчлэхэд шаардлагатай бусад эм, вирусын эсрэг бэлдмэл байгаа эсэх эмийн сангуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлнэ. Сүүлийн үеийн мэдээгээр Орос улсад шинэ томуугаар 3 мянга гаруй хүн өвчилж, 14 хүн нас барсан юм.