Оросын томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг КАМАЗ компанийн ачааны машиныг борлуулж дуусах аяныг анх удаа зохион байгуулж байна. Камскийн автомашины үйлдвэрийн захиргаа 2008 онд үйлдвэрлэсэн машинаа 2009 оны эхний хагаст 35 хувийн хямдралтай борлуулахаар шийджээ. Тус компанийн төлөөлөгчийн өнөөдөр мэдээлснээр 5-р сард туршилтын журмаар хямдрал зарласан нь нэлээд үр өгөөжтэй байжээ. Худалдан авагчид хямд техник авахын тулд хөрөнгө олж байсан. Хямдарал Москва, Санкт-Петербург, Краснодар, Кемеров, Сургут, Хабаровск болон Оросын аж үйлдвэрийн бусад хотод оны эцэс хүртэл үргэлжилнэ.