Германы засаг захиргаа “Опель” автоконцернийг худалдахад олгосон зээлээ буцааж төлөхийг “Женерал Моторс” компаниас шаардлаа. “Женерал Моторс” компанийн санаачилгаар Канад-Оросын Магна-Сбербанк консорциумын гэрээг цуцалсан тул мөнгийг улсын төсөвт буцаах ёстой. Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервеллем АНУ-д айлчлахдаа энэ тухай мэдэгдэв. “Энэ татвар төлөгчдийн мөнгө тул бид үүнийг үрэх ёсгүй” гэж тэрээр хэлжээ. “Женерал Моторс” компани “Опел”-ийн европ дахь компанид ажлын байрыг хадгалах үүрэгтэй гэж Германы гадаад хэргийн сайд тэмдэглэв. Харин “Женерал Моторс” компанийн удирдлага “Опель”-ийн таван ажилтан тутмын нэгийг буюу нийт 10 мянган хүнийг цомхотгох төлөвлөгөөгөө хэдийн зарласан юм.