Хятад улс сансар болон агаарын орон зайг энхийн зорилгоор ашиглаж, эзэмших зарчмыг дэмжинэ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао дэлхийн 30 гаруй орны Агаарын зэвсэгт хүчний төлөөлөгчидтэй Бээжинд уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Хятадын Ардын Чөлөөлөх армийн Агаарын зэвсэгт хүчин байгуулагдсаны 60 жилийн ойг 11-р сарын 11-нд тэмдэглэх юм. Энэ ойг угтан өнөөдөр зохион байгуулсан “Энх тайван, хөгжлийн төлөө” цэргийн олон улсын форумд тэд оролцож байна. Түүний хэлснээр Хятад улс цэргийн бодлогын батлан хамгаалах чанарыг тууштай баримталж, цэргийн хүрээг тэлэх, зэвсэглэлээр хөөцөлдөхөд үл оролцож, бусад оронд цэргийн аюул занал бий болгохгүй. Хятад улс бусад оронтой эв нэгдэлтэй хамтран ажиллаж, энх тайвныг хөгжүүлэх чиглэлд замнана гэж БНХАУ-ын дарга гадаадын цэргийн хүрээнийхэнд мэдэгдсэн юм.