Засгийн газрын хэрэгжүүлсэн хямарлын эсрэг арга хэмжээ Орос улсын ДНБ-ийн уналтыг саарууллаа. Оросын парламентын доод танхим Улсын Думын “засгийн газрын цаг” хуралдааны үеэр Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Эльвира Набиуллина энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр ДНБ энэ жил 1,5 хувь хүртэл өсөх тул 9,5-10 хувиар унах таамаг биелэхгүй гэж тэр хэлэв. Гуравдугаар улиралд Оросын эдийн засаг тогтворжих шинж тэмдэг ажиглагдана. Зургаадугаар сараас үнийн өсөлт эрс саарч, сүүлийн 3 сард инфляц тэг түвшинд байна. “Эдийн засгийн амьдрал сэргэж” тогтворжих хандлагатай болох, хямарлаас гарч “Орос улсад инновацийн өрсөлдөх чадвартай шинэ эдийн засаг цогцлуулах” нь чухал байна гэж тэр үзэж байна. Үүний тулд хүүгийн хувь хэмжээг бууруулах, зээлийг хүртээмжтэй болгох, захиргааны саад тотгорыг арилгаж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Орос улсад татварын системийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, инновацийн жижиг бизнесийг дэмжих шаардлагатай гэж Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн мэдэгдэв.