Эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засгийн хямарлаас гарах хэмжээнд хүрээгүй ч гэлээ хангалттай тогтвортой байна. Дэлхийн санхүүгийн удирдагчид хямарлын эсрэг бодлогоо хямарлын дараа үндэсний эдийн засгийг дэмжих бодлогоор солих хэмжээнд энэ үзүүлэлт тогтворжжээ. Энэ асуудал “Их хорийн” Төв банкны тэргүүн, сангийн сайд нарын уулзалтын анхаарлын төвд байна. Тэд Шотландын Сент-Эндрюс жижиг хотод хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад оролцохоор цуглажээ.  Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орны санхүүгийн гол зохицуулагчид жилд голдуу нэг удаа уулздаг. Дэлхийн эдийн засгийн хямарлын улмаас олон улсын амьдралын журамд өөрчлөлт оруулж, энэ жил гурав дахь удаа уулзаж байна. “Их хорийн” энэ уулзалтаар хямарлын үр дагавартай тэмцэх үндсэн дүн гаргана. Америкийн Питтсбург хотноо 9-р сард болсон “Их хорийн” дээд хэмжээний уулзалтаар хямарлаас гарах сэдвийг хөндсөн юм. Тухайн үед “Их хорийн” удирдагчид зарим орны макро эдийн засгийн үзүүлэлт сайжирсан ч, төрөөс үндэсний эдийн засгийг дэмжих арга хэмжээнээс татгалзах асуудлыг хэлэлцэхэд эрт байна гэж үзсэн билээ. Дэлхийн эдийн засгийн нааштай хандлага илүү тогтворжиж байгаа энэ үед хямарлын “ёроол” ард хоцорсон тул хямарлын эсрэг хөтөлбөрийг хумих механизм, хугацааны талаар ярих цаг болсон гэх байр суурь давамгайлж байна. Энэ удаагийн уулзалтаар холбогдох мэдэгдэлд гарын үсэг зурна. Энэ нь бүх орон хямарлын дараах үеийн бодлогыг тэр даруй хэрэгжүүлнэ гэсэн үг биш ээ. Нэгдүгээрт “Их хорийн” сангийн сайд нарын шийдвэрийг 2010 оны 6-р сард Канадад болох дээд хэмжээний уулзалтаар “Их хорийн” орнуудын төрийн тэргүүн нар батлах ёстой. Хоёрдугаарт тодорхой улс бүр хямаралд хэрхэн өртсөнийг харгалзан хямарлын эсрэг хөтөлбөрийг хумихдаа уян хатан хандана. Тухайлбал Бразил, Энэтхэг, Хятад улсад ДНБ буурах бус өсөлтийн хурд саарсан байгаа. Орос улс зэрэг “их наймын” орнуудад энэ үзүүлэлт хасах бүст байна. Улсын хямарлын эсрэг арга хэмжээнээс татгалзах тухайд улс орон бүрт харилцан адилгүй байна. Улсаас үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгийг зогсоох олон улсын ерөнхий стратегийг урьдаар хэлэлцэж, хэрэгжүүлэх алхамаа уялдуулах хэрэгтэй. Төсвийн хөрөнгийн ихэнх хэсэг улсаас үзүүлж байгаа энэ арга хэмжээнд зориулж байгаа нь нууц биш ээ. Үүнтэй холбогдуулан Орос улс 10 жил завсарласны эцэст гадаадаас зээл авахад хүрч байна. ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрины мэдэгдсэнээр Орос улс 2010 онд өрнөдийн хөрөнгө оруулагчдад 18 тэрбум орчим долларын үнэт цаас гаргана. Хэрэв дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ төсөвт тусгасан 58 доллороос илүү гарвал, гадаадаас авах зээлийн хэмжээ багасна. Оросын еврогоор үнэлсэн үнэт цаасыг зах зээл сонирхоно гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. Дээд зэргийн найдвартай тул үүнийг сонирхоно гэж “Финам” компанийн шинжээч Сергей Хестанов үзэж байна. Хөрөнгө оруулагчдад учирч болох эрсдлийг хоёр хүчин зүйлээр тодорхойлно. Нэгдүгээрт зээлдэгчийн өрөө төлөх чадвар, өөрөөр хэлбэл тогтсон хугацаанд хүүгээ төлөхийг хэлж байна. Хоёрдугаарт зээлдэгч үүнийг биелүүлэх улс төрийн тэнхээ юм. Орос улсын санхүүгийн боломжийн тухайд ойрын хэдэн жил энэ нь хямарлын өмнөх үеийнхээс нэлээд бага байна. Дэлхийд эрчим хүчний нөөц улам багасч, хэрэглээ нь тууштай өсч байгаа тул санхүүгийн боломж хангалттай их хэвээр байж ч болно. Санхүүгийн байр сууринаас үзвэл Орос улсын өрөө төлөх чадвар хангалттай өндөр түвшинд хэвээр байна. Төлөвлөгөө, хөтөлбөрийг чанд биелүүлэх улс орны удирдлагын чадварыг тодорхойлдог засаглалын босоо удирдлага сүүлийн үед илт бэхжсэн байгаа. Эдийн засгийн байр сууринаас үзлэл энэ нэлээд нааштай үзүүлэлт юм. Сайн хянах тусам мөнгөний засаглалын санхүүгийн үүргээ хугацаандаа биелүүлэх чадвар их байна.  Орос улс зээлээ буцааж төлөхөд нэлээд хэдэн жил шаардлагатай. Улс орон алдагдалтай төсөвтэй оршиход хүрч байгаа ч, төр засаг зах зээлийн хэрэгслээр үүнийг бүрэн дэмжих чадвартай гэж сайд Алексей Кудрин мэдэгдсэн юм.