Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/-ын цэрэг-улс төрийн аюулгүй байдлын асуудлаарх системтэй хүч чармайлтыг сэргээх нь чухал хэмээн Орос улс үзэж байгаа тухай тус байгуулагад суугаа оросын байнгын төлөөлөгч Анвар Азимов пүрэв гаригт Вена хотод болсон ЕАБХАБ-ын Байнгын Зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр мэдэгдэв. “Цэрэг-улс төрийн салбарт үйлчилж байгаа хэм хэмжээний урьдаас таамаглаагүй тойм, үүнийг орчин үеийн бодит байдалд нийцүүлэх баримт бичиг шаардлагатай” гэж тэр тэмдэглэв. Евро-Атлантын болон Евро-Азийн бүс нутгийн үндсэн бүх байгууллагыг багтаасан европын аюулгүй байдлын тухай гэрээ боловсруулахтай холбоотой Орос улсын ерөнхийлөгчийн санаачилгыг цаашид бодитой судална гэдэгт оросын тал найдаж байгаа тухай Азимова хэллээ. Корфу аралд энэ зун болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар эхэлсэн яриа хэлэлцээнд нэмж түлхэц өгөх асуудлаар ЕАБХАБ-ыг даргалж байгаа Грекийн хүч чармайлтын тухайд энэ байгууллагын гишүүн 56 орны ашиг сонирхолыг харгалзах шаардлагатай гэж Азимов ярьж байна. “Энэ үйл явц ЕАБХАБ шийдэхээр байгуулагдсан асуудалтай нүүр тулахад дэмжлэг болно” гэдэгт тэр найдаж байгаа, мөн 2010 онд хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.