Афганистаны мансууруулах бодисын аюул заналын эсрэг ерөнхий болон хамтарсан хариуцлагын зарчимд тулгуурлан тэмцэх ёстой. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд үг хэлэхийн өмнө энэ тухай мэдэгдэв. Мансууруулах бодисын аюул заналын эсрэг тэмцэх зарчмын элемент нь Афганистаны нутгийн тойруулан мансууруулах бодисын эсрэг тэмцэх, санхүүгийн аюулгүй байдлыг хангах бүс байгуулах явдал хэмээн Москва үзэж байна. Энэ бүсийг бүрэн ажиллуулахад Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх Олон улсын хүчний хүчин чадлыг бүрэн хэмжээгээр ашиглах хэрэгтэй. Дийлэнхийг нь Афганистанд үйлдвэрлэдэг мансууруулах бодисын наймаа үүнийг тээвэрлэдэг маршрут өнгөрдөг улс оронд төдийгүй бүхэлдээ олон улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж Оросын элчин сайд тэмдэглэв. Афганистаны мансууруулах бодисын тавны нэгийг Орос улсад борлуулдаг гэж НҮБ-ын мэдээнд дурджээ.