Хямарлаас гарахаар төлөвлөсөн хэлэлцэх хэргийн шинэ төлөвлөгөөг өнөөдөр Шотландын Сент-Эндрюс хотод нээгдсэн “их хорийн” төв банкны тэргүүн, сангийн сайд нарын хоёр өдөр үргэлжлэх уулзалтаар хэлэлцэнэ. Гурав дахь удаа болж байгаа энэ уулзалт урьдын хоёр уулзалтын адилаар “Их хорийн” ээлжит дээд хэмжээний уулзалтад бэлтгэх бус дэлхийн санхүүгийн хямаралтай тэмцэх амаргүй жилүүдийн нэг ёсондоо дүнг гаргана. Уулзалтын төгсгөлд хямарлаас гарч эхэлсэн тухай мэдэгдэлд гарын үсэг зурна гэж оросын төлөөлөгчдийн нэг сэтгүүлчдэд мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэр бэлтгэж байгаа баримт бичгийн талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзав. “Их хорийн” санхүүгийн шийдвэрийг ирэх оны 6-р сард Канадад болох төрийн тэргүүн нарын уулзалтаар батлах ёстой юм. Питтсбургт урьд болсон “Их хорийн” уулзалтаар хямарлаас гарах сэдвийг хөндсөн бөгөөд тэр үед удирдагчид зарим орны макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч, хямарлыг даван туулсан хэмээн ярих, мөн улсаас дэмжлэг үзүүлэх арга хэмжээнээс татгалзахад эрт байна гэж үзсэн юм. Төгсгөлийн баримт бичигт “Их хорийн” улс бүр хямарлын эсрэг хөтөлбөрийг хумих механизм, хугацааг өөрсдөө тогтооно хэмээн дурджээ.