Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Оросын дуу хоолой” радиогийн ахмад ажилтан, сэтгүүлч Х.Ральдинд Орос, Монголын ард түмний хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсны төлөө “Найрамдал” медалиар шагналаа. Х.Ральдин нэрд гарсан монгол судлаач, “Оросын дуу хоолой” радиод олон жил ажилласан билээ. Х.Ральдин монгол үндэсний уламжлал, соёлыг сурталчилан түгээхэд бүх үйл ажиллагаагаа чиглүүлжээ. МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш нар “Оросын дуу хоолой” радиогийн 80 жилийн ойн арга хэмжээний үеэр түүнд энэ шагналыг гардуулсан байна.