Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев кино найруулагч Кира Муратовын 75 насны ойг тохиолдуулан баяр хүргэлээ. Муратова Бүх оросын кино урлагийн улсын дээд сургуулийг дүүргэсэн юм. Тэрээр 20 гаруй кино найруулсан байна. Түүний кинонд В.Высоцкий, Нина Русланова, Рената Литвинова нар тоглосон юм. Кира Муратова оросын болон олон улсын олон шагнал хүртсэн юм. Тэрээр 1994 онд Локарно хотод болсон Олон кино наадамд “Ирвэс” хүндэт шагнал, мөн нэг бус удаа Ника шагнал хүртсэн байна. 2005 онд Муратоваг Оросын Найрамдалын одонгоор шагнажээ.