Оросын “Вымпел” үүрэн телефон утасны компанийн “Билайн” худалдааны нэр тэмдэг европын хамгийн үнэтэй 50 нэр тэмдгийн жагсаалтад багтаж, 39-р байрт оржээ. Европын брендийн хүрээлэн энэ үнэлгээг гаргасан байна. “Билайн” нэр тэмдгийн өртөг бараг 8 тэрбум евро юм. Тус хүрээлэн Европын 24 орны 3 мянга гаруй нэр тэмдгийг судалж, энэ үнэлгээг гаргажээ. Жагсаалтын эхний гурван байрт, Нокиа гар утасны компани, Эл-Ви-Эм-Эйч /Лью Витон, Живанши, Кензо, Хеннеси зэрэг худалдааны нэр тэмдэг эзэмшдэг/ тансаг бараа үйлдвэрлэдэг компани, мөн шар айрагны ИнБен /Стэлла Артуа, Брама, Бекс зэрэг үндсэн нэр тэмдгийг эзэмшдэг/ компани оржээ.