Шведийн засгийн газар Балтын тэнгисийн усан дахь эдийн засгийн бүст “Хойд урсгал” хийн хоолой тавих зөвшөөрөл олголоо. Хүрээлэн буй орчныг хамгаалах сайд Андреас Карлгрен энэ тухай уламжлав. Шведийн засгийн газар 480 км талбайд 1,2 мянга км урт хийн хоолой тавихаар шийдлээ. Тус улсын засгийн газар, холбогдох байгууллага бүх баримт бичгийг нарийн судлаад, дотоодын болон гадаадын хууль тогтоомжид харшлах зүйл илрүүлээгүй болохыг Карлгрен тэмдэглэв. Финляндын засгийн газар өнөөдөр мөн ийм шийдвэр гаргаж магадгүй байна. Оросын Выборга-аас Германы Грайфсвальдад хийг анх дамжуулж эхлэхийн урьд төслийг ХБНГУ болон Орос улс сайшаах ёстой. Жилд 27,3 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хийн хоолойн эхний хэсгийг 2010 оны эхний хагаст барьж, 2011 онд ашиглалтад өгнө. “Норд Стрим Эй-Жи” хувьцаат компанийн 51 хувийг оросын “Газпром” компани, Германы “Винтершолл Холдинг” болон “И-Оу-Эн Рургас” компани тус тус 20 хувь, мөн Нидерланын “Газюнь” компани 9 хувийг эзэмшиж байна.