Орос улсын зүгээс цэргийн аюул занал нүүрлэж байгаа тухай Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскийн мэдэгдэл хоёр орны харилцааг дордуулж магадгүй байна гэж Улсын Думын Олон улсын хорооны дарга Константин Косачев мэдэгдэв. Сайд энэхүү мэдэгдлээр НАТО-ийн шинэ гишүүний нутаг дэвсгэрт зэвсэгт хүчнийг дорвитой нэмэгдүүлж үл болох Орос, НАТО-ийн үндсэн тохиролцоог эргэн харахад АНУ-ыг чиглүүлэхийг оролдож байна. Оросын зүгээс цэргийн аюул нүүрлэж байгаа тул польшийн нутаг дэвсгэрт АНУ-ын зэвсэгт хүчний анги нэгтгэлийг байрлуулахыг Сикорский өнөөдөр өглөө уриалсан юм. Төв Европт АНУ болон НАТО-ийн цэргийн төлөөллийг өргөтгөх тухай асуудлыг одоогоор авч хэлэлцээгүй болохыг Америкийн Төрийн Департаментын төлөөлөгч ойлгууллаа.