АНУ Орос улсад танилцуулсан үр бүтээлтэй саналын дагуу талууд 12-р сарын 5-нд Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээнд гарын үсэг зурна гэж Москва найдаж байна. Женев хотноо 11-р сарын 9-нд Стратегийн давшилтын зэвсгийн найм дахь ээлжит зөвлөлгөөн эхэлнэ хэмээн Гадаад хэргийн албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко санууллаа. Энэ төгсгөлийн зөвлөлгөөн байх агаад талууд хоёр орны ашиг сонирхолд нийцсэн, мөн олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд нөлөөлөх баримт бичиг боловсруулна хэмээн Москва найдаж байна. Шинэ баримт бичигт стратегийн тээгчийн хамгийн доод хязгаарыг заасан байх ёстой гэж тэр тэмдэглэв. Орос, АНУ 1991 онд гарын үсэг зурсан Стратегийн давшилтын зэвсгийн урьдын гэрээний хугацаа 12-р сарын 5-нд дуусна.