Японы Кюсю арал дээрх “Гэнкай” атомын цахилгаан станцад уран-плутонийн түлш ашиглаж эхэллээ. Японы атомын эрчим хүчний түүхэнд анх удаа ийм ажиллагаа явуулж байна. Японы эрчим хүчний блокийг 2011 он хүртэл цөмийн энэ ирээдүйтэй түлш ашигладаг бологохоор төлөвлөсөн ч, техникийн шалтгаанаар товлосон хугацаанд энэ зорилтод хүрэх аргагүй байна. Франц, Их Британийн атомын цахилгаан станцын үйл ажиллагааны хаягдлаас МОКС нэртэй түлшийг Японд зориулан үйлдвэрлэж байна. Москва, Токио атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай 5-р сард гарын үсэг зурсан гэрээгээр японы атомын цахилгаан станц болон оросын объектад МОКС хольц үйлдвэрлэх болмжийг нээж байна.