“Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор Хэвлэл болон олон нийтийн харилцаа холбооны асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн дэмжлэгээр орос хэлээр нэвтрүүлэг цацдаг Олон улсын анхны наадмыг Москва хотноо зохион байгууллаа. Ойн энэ арга хэмжээнд гадаадын радио станцын удирдлага, сэтгүүлчдийг урьсан юм. Хүндэт зочдын дунд Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевизийн /МҮОНРТ/ ерөнхий захирал М.Наранбаатар, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш нар байлаа. Ноён М.Наранбаатар манай радио компанид ярилцлага өгсөн юм. Юуны түрүүнд бид Монголоос ирсэн зочдоос болж өнгөрсөн ойн арга хэмжээний талаар сэтгэгдлээсээ хуваалцахыг хүссэн юм.  Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг олон улсын анхны наадамд оролцсондоо бид сэтгэл хангалуун байна. Манай эртний түнш “Оросын дуу хоолой” радиогийн 80 жилийн ойг тохиолдуулан энэ наадамыг зохион байгуулж байгаад баяртай байна. “Оросын дуу хоолой” радио дэлхий дахинаа ямар их нэр хүндтэй болохыг тус наадам харууллаа. Дэлхийн олон орны радио компанийн төлөөлөгчид ажил нэгт нөхөддөө баяр хүргэхээр энд иржээ. Наадмын үеэр нэвтрүүлэг солилцож, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд радио компаниудад туслах орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиогийн Олон улсын Холбоо байгуулах тухай санал гарлаа. Манай “Монголын дуу хоолой” радио орос зэрэг гадаадын таван хэлээр нэвтрүүлэг цацдаг. Одоо биднийг “Оросын дуу хоолой” радиотой хамтарсан төсөл холбож байна. “Монголын дуу хоолой” радиогийн орос хэл дээрх нэвтрүүлэг “Оросын дуу хоолой” радиогийн техникийн дэмжлэгээр ОХУ-ын европын хэсэг, мөн Европын хэд хэдэн оронд хүртээмжтэй болсон юм. “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудас дээр манай радиогийн нэвтрүүлгийг тавьсан юм. Дэлхийн бусад оронд хараахан ийм боломж олгоогүй байна. Бид юуны түрүүнд “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг манай үндэсний сүлжээнд цацах боломж олгоно. 
Ноён М.Наранбаатар “Оросын дуу хоолой” радио 63 жил монгол хэлээр нэвтрүүлэг дамжуулж байна. Та манай нэвтрүүлгийг хэр үнэлж байна вэ? Монгол улсад манай радиог хэр сонсдог вэ? 
Саяхныг болтол “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлээр дамжуулдаг нэвтрүүлэг манай оронд их алдартай байсан. Танай радио зонхилж байсан гэж хэлж болно. Одоо манайд монгол хэлээр мэдээлэл дамжуулдаг “Аист” оросын телевизийн суваг бий болсон. Харин хөдөө орон нутгийн оршин суугч болон ахмад үеийнхэнд “Оросын дуу хоолой” радио мэдээллийн гол эх сурвалж, мөн монголын бусад радио станцтай өрсөлдөж байна. Энэ ч ойлгомжтой. Мэдээж хэрэг Орос орны амьдарл, бэрхшээл, ололт амжилтын талаар шууд эх сурвалжаас сонсож, мэдэхэд сонирхолтой байна. “Оросын дуу хоолой” радио шуурхай ажилладаг. Манай хоёр орны харилцаа өргөжиж, Орос орныг улам их сонирхож байгаа тул монголын залуу үе Москвагаас дамжуулдаг радио сонсдог гэж би бодож байна. Одоо Монгол улсад янз бүрийн олон радио сонсогчдыг татахаар өрсөлдөж байна. “Оросын дуу хоолой” радио үүнийг хийж чадаж байна. МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатартай хийсэн ярилцлагыг хүргэлээ.