0Орос улс цэргийн тагнуул үүссэний 91 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Цэргийн тагнуул нь Орос улсын стратегийн ашиг сонирхолыг улс орны нутаг дэвсгэр болон гадаадад хамгаалах хүчтэй, идэвхтэй хэрэгсэл билээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Тагнуулын ерөнхий газрын дарга дэслэгч-генерал Александр Шляхтуров цэргийн тагнуулын өдрийг тохиолдуулан энэ тухай мэдэгдэв. Цэргийн тагнуулын ажиллагаа нь шинэ аюул заналаас урьдчилан сэргийлэх, дэлхий дахинаа цэрэг-улс төр, цэрэг-стратегийн байдлын хөгжлийг таамаглахад онцгой анхаарал хандуулдаг гэж тэр хэлсэн юм. ОХУ-ын цэргийн тагнуулын ажиллагааны орчин үеийн түүх 1918 оны 11-р сарын 5-нд Улаан Армийн ажилчин-тариачин анги Бүртгэлийн удирдах газрыг байгуулж, цэргийн тагнуулын анхны төв байгууллага бий болсон үеээс эхэлдэг. Тагнуулын ерөнхий газрын түүхэнд цэргийн 700 гаруй тагнуулч ЗХУ болон ОХУ-ын баатар болжээ.