Япон, америкийн бүлэг судлаач одон орны түүхэнд анх удаа өөрийн оддын эсрэг зүгт эргэдэг гариг илрүүллээ. Гавайн аралд орших “Субару” хүчирхэг дуран авайгаар ийм нээлт хийсэн байна. Японы үндэсний ажиглалтын төв, Массачусетсийн технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Хунгийн одны ордны зүгт манай гаригаас мянган гэрлэн жилд орших гаригийг нарийн судалжээ. Энэ гариг дэлхийгээс 17 дахин том бөгөөд нарнаас бараг хоёр дахин том оддыг тойрон эргэдэг. Одон орны ийм үзэгдлийг анх удаа бүртгэлээ. Энэ дуран авайгаар тэд энэ сонин үзэгдлийг судалж, эсрэг зүгт эргэж байгаа шалтгааныг тогтооно.