“Шинэ үе аюулгүй зам сонгож байна”. Москва хотноо ийм уриан дор олон улсын залуучуудын интернет форум нээгдэж байна. Замын аюулгүй байдлыг хангахад дэлхийн залуусыг нэгтгэж, энэ салбарын хамгийн чухал байр суурийг тодорхойлох нь форумыг зорилго билээ. Форумд Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов, дэд дарга Светлана Орлова нар оролцоно. 11-р сарын 19-нд болох залуучуудын энэ форум илүү өргөн хүрээнд болно. Москва хотноо энэ өдөр НҮБ-ын шугамаар хөдөлгөөний аюулгүй байдлын дэлхийн бага хурал болно. Орос улсад зам тээврийн ослоор жил тутам 30 мянга гаруй хүн амь насаа алдаж, бэртэж байна. Залуу жолооч нарын буруугаас ихэнх осол гарч байна.